Categories
мэдээ нийгэм

Багш, эцэг, эх асран хамгаалагчид хараа хяналтаа сайжруулна

Бага насны хүүхдийг түлэгдэлтээс урьдчилан сэргийлэхийн тулд асран хүмүүжүүлэгчдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ. ЭМЯ бусад холбогдох байгууллагууд хамтран “Хүүхдийн түлэгдэл-эцэг эхийн хариуцлага” сэдэвт сургалтыг нийслэлийн харьяа цэцэрлэгүүдийн эрхлэгч, сургалтын арга зүйч нарт явуулж байна. Энэхүү сургалтын дүнд хүн амын дунд бага насны хүүхдийн түлэгдлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлага дээшлэх, багш, эцэг, эх асран хамгаалагчдын түлэгдлийн үед үзүүлэх анхны тусламжийн чадвар сайжирна гэж үзэж байна.

Сургалтын нээлтэнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат оролцож үг хэллээ. Тэрээр дэлхий дахинд осол гэмтлээс шалтгаалсан нас баралтыг урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой эндэгдэл хэмээн үзэж осол гэмтэл тэр дундаа түлэгдэл нь хүний амь нас, эрүүл мэнд, амьдралын чанарт үзүүлж буй аюултай гэмтлийн нэг юм. Ялангуяа бага насны хүүхэд аюултай нөхцлийг бүрэн гүйцэд ухамсарлах чадвар хязгаарлагдмал, эсрэг хариу урвалыг гүйцэд хурдан үзүүлж чаддаггүйгээс аливаа аюулд илүүтэй өртөж нас барах, хөгжлийн бэрхшээлтэй болох нь жилээс жилд нэмэгдэж байна.Тиймээс томчууд бид хараа хяналтаа сайжруулах нь чухал гэдгийг онцоллоо.

Монгол Улсад түлэгдэл нь 5 хүртэлх насны хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэг болж, түлэгдлийн амбулаторийн бүртгэл, нас баралт болон хөгжлийн бэрхшээлтэй бологсдын тоо жилээс жилд буурахгүй, түлэгдлийн улмаас нас барах тохиолдол өндөр байна. Тухайлбал ГССҮТ-ийн 2016 оны тоо мэдээгээр 5 хүртлэх насны хүүхдийн дундах осол гэмтлийн улмаас нас баралт 10 хүүхэд тутмын 8 нь (78,8) түлэгдлийн шалтгаантай байна.

Бага насны хүүхэд түлэгдэхэд түлэгдлийн талбай нь бага ч бие махбодь, арьсны физиологийн бүтцийн онцлогоос шалтгаалан гүн түлэгддэг учир хэвтэн эмчлүүлж, улмаар насан туршийн сорви, хөгжлийн бэрхшээлтэй болж эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл зүйгээрээ хохирч ирээдүйд идэвхигүй амьдралтай тэтгэмжийн иргэн болдог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *