Энэ сарын 2-нд
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутаг /Таван толгойн
уурхайгаас зүүн хойд зүгт 2 км-ийн зайд/-т 22:18:37 цагт 3.7 магнитутын хүчтэй
газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлийн магнитут нь дээрх хэмжээсийг заасан
талаар Одон орон геофизик судалгааны хүрээлэн гаргажээ.
Оршин суугчдад газар
хөдлөлийн чичирхийлэл мэдрэгдсэнээс хохирол учраагүй юм байна. Цогтцэций сумын
хувьд өмнө нь буюу 2016 оны арванхоёрдугаар сард нэг өдрийн дотор хэд, хэдэн
удаагийн газар хөдлөлт болж, сумын дунд сургуулийн сурагчдыг нүүлгэн
шилжүүлэхээс эхлээд холбогдох бүхий л арга хэмжээг аймгийн Онцгой байдлын
газраас хэрэгжүүлж ажилласан байна.