УИХ-ын намрын чуулганыг ирэх долоо хоногийн баасан гаригт буюу хоёрдугаар сарын 10-нд хаахаар төлөвлөөд байна.
Жил бүрийн аравдугаар сарын 1-нд намрын чуулганыг нээж, хоёрдугаар сарын 10-нд завсарлуулдаг.
УИХ-ын намрын чуулганыг завсарлуулсны дараа ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, хорт утаатай тэмцэх хөтөлбөрийг батлах сураг дуулдаж байгаа ч одоогоор УИХ-ын даргын зөвлөл энэ асуудлыг хэлэлцээгүй байгаа юм.
Хэрэв тус зөвлөл хуралдан, шийдвэрээ гаргавал УИХ-ын дарга захирамжаа гарган, ээлжит бус чуулган зарладаг дэгтэй.