Сүхбаатар аймгийн Засаг дарга өчигдөр буюу энэ сарын 03-нд “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” захирамж гаргалаа.
Захирамжаар тус аймгийн Эрдэнэцагаан, Асгат сумдад малын гоц халдварт шүлхий халдварт өвчин оношлогдож, Баруун-Урт, Сүхбаатар сумдад өвчний шинж тэмдэг илэрч, өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байгаа тул хоёрдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхийг үүрэг болгосон байна.
Иймд Сүхбаатар аймгийн хэмжээнд өчигдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, олон нийтийн аливаа үйл ажиллагааг тодорхой бус хугацаагаар хориглолоо.