Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Болор цом”-ын эзнээр яруу найрагч Б.Батсайхан тодорлоо

Оны шилдэг шүлэг шалгаруулдаг “Болор цом” яруу найргийн наадам өнөө жил 34 дэх удаагаа Дорнод аймагт зохион байгуулагдлаа. Монголын яруу найргийн сонгодог нэгэн төлөөлөл болсон Данзангийн Нямсүрэнгийн нэрэмжит болж зохиогдсоноороо энэ жилийн наадам онцлогтой байв. “Болор цом” наадам дөнгөж саяхан дүнгээ гаргаж тэргүүн найрагчаар Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул яруу найрагч Борхүүгийн Батсайхан тодорсон байна. Тэрээр хоёр мянгаад оны эхэн үед яруу найргаа туурвиж эхэлсэн нэгэн юм. Гурван жилийн өмнө Өвөрхангай аймагт зохиогдсон “Болор цом” наадамд гуравдугаар байрын шагнал хүртэж байжээ.

Энэ жилийн наадмын хоёрдугаар байрт “Болор цом”-ын эзэн Арлааны Эрдэнэ-Очир шалгарсан бол Хэнтийн Д.Гансүрэн, Дарханы Ч.Уянсүх болон залуу найрагч Ч.Ууганбаяр нар тусгай байруудыг эзэлсэн байна. “Болор цом”-ын шүүгчээр Д.Нямсүрэн найрагчийн шавь Д.Ган-Очир, утга зохиол судлаач Ү.Хүрэлбаатар, яруу найрагч Б.Галсансүх нар суужээ.

Ө.Манлай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *