БНСУ-ын иргэн Пак гэгч Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэр Нүхтийн амны зургаан айлаас эд зүйлсийг нь хулгайлжээ. Одоогоор 20 гаруй бурхан хулгайлсан нь тогтоогдоод байна. Хулгайч, хүн харагдахааргүй газраас цонхыг нь ямар нэгэн дуу чимээ гаргалгүй хагалж, дотогш нэвтэрдэг байж. Мөн гэмт хэрэгтэн гарын хээ, гутлын мөрөө энд тэндгүй үлдээсэн байжээ. Учир нь тэрээр монголын цагдаагийн газарт гадаад иргэний хурууны хээ байдаггүйг мэддэг учир тэгж тохуурхсан байжээ. Мөн тэрээр хулгайлсан бурхнаа каргогоор хил давуулдаг байсан нь тогтоогджээ.
Энэхүү хэргийн дэлгэрэнгүйг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас уншаарай.