Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотноо маргааш Хятадын “Хаврын баяр“ нээлтээ хийнэ

Хятадын соёлын төвөөс жил бүр зохион байгуулдаг “Хаврын баяр“-ын арга хэмжээ маргааш Улаанбаатар хотноо эхэлнэ.

Тодруулбал, энэ жилийн хаврын баяр маргааш “Улаанбаатар” чуулгын байранд болох Шан Дун мужийн урлагийн хамтлагийн тоглолтоор нээлтээ хийх нь.

Уг баяр мөн энэ сарын 21-нд “Sky resort” цаны баазад болох “Хятадын өдөрлөг”-өөр үргэлжилнэ. Энэхүү өдөрлөгийн хүрээнд маш өвөрмөц онцлогтой уран сайхны тоглолт, уулнаас гулган ирж буй лууны үзүүлбэр зэргийг толилуулах гэнэ.

Үүний дараа буюу ирэх сарын 18-нд “Улаанбаатар” зочид буудлын их танхимд “Цагаан сарын наадам” сэдэвт үйл ажиллагаа болно. Энэ үеэр оньсого таах тэмцээн, урлагийн тоглолт, болох ба хятад хоолны онцлогийг илтгэсэн байдлаар наадмыг зохион байгуулахаар болжээ.

Хятадын соёлын төв уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан ийм төрлийн арга хэмжээг зохион байгуулж хэвшсэн. Энэ жилийн хувьд уг төв гурав дахь жилдээ манай улсад “Хаврын баяр”-аа зохион байгуулах нь.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *