Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо сэтгүүлчдэд зориулсан даатгалын тогтолцоог шинээр бий болгож байна. Энэхүү даатгалын тогтолцоо нь ОУСХ-ны гишүүн сэтгүүлч мөн ОУСХ-ноос олгодог үнэмлэхтэй сэтгүүлчдэд буюу дайн, терроризмын үйл ажиллагаа явагддаг болон бослого хөдөлгөөн өрнөж байгаа улс орнуудад ажиллаж байгаа сэтгүүлчдэд зориулагджээ.
Энэ даатгалд хамрагдсанаар дэлхийн хаана ч ажиллаж байгаа сэтгүүлч, зураглаач хэвлэл мэдээллийн ажилтан, чөлөөт сэтгүүлч үйлчилгээ авах бөгөөд гэнэтийн үхэл, гэмтэл зэрэг амь насанд нь аюул учирсан үед гэрт нь цэргийн онгоцоор хүргэж өгөх, хэрвээ эмнэлэгт хэвтэж байвал очиж эмчлэх, эх оронд нь аюулгүй найдвартай хүргэх эсвэл өөр аюулгүй оронд эмчлэх зэргээр ажиллах юм байна. ОУСХ болон энэхүү даатгалын байгууллага өнөөдрөөс үйл ажиллагаагаа эхэлж байгаа бөгөөд Сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн ажилтнуудад тавигдаж байгаа нэг шалгуур бол ОУСХ –ны үнэмлэхтэй байж даатгалд хамрагдах юм байна. Амь насаа хамгаалуулж байгаа энэ даатгалд долоо хоногоор даатгуулах бөгөөд ОУСХ –ны үнэмлэхтэй сэтгүүлчид 10 хувийн хямдрал эдлэх юм. Улс орнуудыг аюулын зэрэглэлээр даатгал өөр өөр үнийн дүнтэй байх юм.
100,000 ам.долларын сэтгүүлчдэд зориулсан гэнэтийн ослын даатгал. Үүнд: өвдсөн буюу онцгой байдлын үед нүүлгэн шилжүүлэх эх оронд нь авчрах |
|||||
Эрсдэлийн түвшин /хугацаа |
1 долоо хоног 2 долоо хоног 3 долоо хоног 4 долоо хоног |
||||
Аюул багатай |
$12 |
$24 |
$36 |
$48 |
|
Аюул дунд зэрэг |
$24 |
$48 |
$72 |
$92 |
|
Аюулын зэрэглэл өндөр |
$28 |
$56 |
$84 |
$112 |
|
Аюулын зэрэглэл хүнд |
$36 |
$72 |
$108 |
$144 |
|
Хэтэрхий аюултай |
$52 |
$104 |
$156 |
$208 |
|
Эрсдэлтэй бүсийн түвшин |
Улс орнууд |
||||
Хэтэрхий аюултай |
Афганистан, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Ирак, Ливи, ОХУ(хойд Кавказ ), Сомал, Сири, Украйн, Емен |
||||
Аюулын зэрэглэл хүнд |
Алжир, Бүркина Фако, Чад, Ардчилсан Конго Улс, Египт, Гана, Энэтхэг (Жамму ба Кашмер), Газын зурвас, Баруун Эрэг, Ивору Кост, Хойд Солонгос, Ливан, Мали, Нигер, Пакистан,Өмнөд Суданы БНУлс, Тайланд (Патаяа, Яала, Сонгала, Наратват) |
||||
Аюулын зэрэглэл өндөр |
Брунди, Камеруун, Колумба,Еритри, Этиоп , Гамби, Сенегал, Тажикстан, Тунис, Баруун Сахар, Нигер ,Палестин, Суданы БНУлс, Зимбабе. |
||||
Аюул дунд зэрэг |
Ангол, Армен, Ажербайджан, Бахрайн, Бангладеш, Болив, Конго, Куба, Джибот, Эквадор, Эл Салвадор, Габон, Гватемал, Гаяана, Гайти, Гондурас, Энэтхэг, Индонез, Жордан, Казакстан, Өмнөд Солонгос, Косово, Кувейт, Мавритан, Мексик, Морроко, Мозамбек, Мянмар, Непал, Перу, Филлипин, Орос, Рунда, Саудийн. Араб, Швейцар, Танзан, Тайланд, Того, Түрк, Уганда, Узбекстан, Венесуэл |
||||
Аюул багатай |
Дээрх зэрэглэлд нэр нь ороогүй дэлхийн бусад бүх улс орно. Жишээ нь Австрали, Англи, АНУ |
||||