МХБХ-оос жил бүр уламжлал зохион байгуулдаг өсвөрийн футзалын улсын аваргууд тодорлоо. Энэ сарын 3-наас эхэлсэн өсвөрийн УАШТ хөвгүүдийн 11, 13, охидын 11, 13, 15, 17 хүртэлх гэсэн зургаан насны ангилал дор зохион байгуулагдав. Энэхүү зургаан насны ангилал бүрт “Арвис” клубын багууд медаль авсан нь онцлох үйл явдал боллоо.
МХБХ-ны 2016 оны “Шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагч” Л.Банзрагч тэргүүтэй “Арвис” клубын дасгалжуулагчид энэхүү тэмцээнд багаа тун сайн удирдаж энэ амжилтад хүрлээ. Хөдөө орон нутгийн төлөөллүүдээс Төв аймгийн 11, Ховд аймгийн 13 хүртэлх хөвгүүдийн баг хүрэл медаль хүртлээ.
Мөн охидын 11 хүртэлх насанд Архангай аймаг, 13 хүртэлх насанд Өвөрхангай аймгийн “Титэм хужирт” багийн охид мөнгөн медаль хүртлээ. Тийнхүү тэмцээнд байр эзэлсэн багуудад медаль, шагналыг нь өгөхөөс гадна шилдгүүдээ мөн тодрууллаа.