Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Б.Батхишиг Туркийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлагийн /ТИКА/ дарга Сердар Чамтай 2016 оны 12 сарын 30-ны өдөр уулзаж, хоёр улсын эдийн засгийн харилцаа болон Монгол, ТИКА-гийн хамтын ажиллагааны талаар ярилцав.
Сүүлийн жилүүдэд ТИКА манай улсад 30 гаруй сая ам. долларын олон арван төсөл амжилттай хэрэгжүүлснийг Элчин сайд Б.Батхишиг сайшаан тэмдэглээд цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэх, үүний нэг чухал нөхцөл болох Хархорины нисэх буудлыг шинэчлэхэд туслалцаа үзүүлэхийг хүсэв.
Ноён С.Чам цаашид Монгол Улстай хамтын ажиллагаагаа улам өргөтгөж, шинэ төслүүд хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.