Categories
мэдээ нийгэм

Автобус машинтай мөргөлдөж олон хүнийг гэмтээжээ

Автобус машинтай мөргөлдсөн хэрэг өнгөрсөн шөнө Баруун дөрвөн замын уулзварт гарч, найман хүн гэмтсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Shaolin” маркийн автобус T.Prius машинтай мөргөлджээ. Ослын үеэр хохирогчдыг яаралтай эмнэлэг рүү шилжүүлсэн байна.

Мөн өнгөрсөн шөнө Цагдаагийн академийн орчимд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн Daewoo BS 106 маркийн автобус, “Эмсид” ХХК-ны H. Aero City 540 маркийн машинтай мөргөлдсөний улмаас дөрвөн хүн гэмтэж бэртжээ.

Харин өнгөрсөн шөнө согтуугаар автомашин жолоодсон 59 жолоочийг саатуулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *