Categories
мэдээ нийгэм

Шинэ жилийн баяраар “Цензургүй яриа”, “Монгол тулгатны зуун эрхэм” хошин нэвтрүүлгүүдийг хаанаас үзэх вэ?

Image may contain: 2 people, people sittingШинэ жилийн баяраар үзэгчдийн хүсэн хүлээдэг хэд , хэдэн нэвтрүүлэг байдаг. Үүний нэг нь “Х-ТҮЦ” продакшны “Өвлийн инээмсэглэл” нэвтрүүлэг юм. Тэгвэл тус нэвтрүүлгийн зарим үзүүлбэрүүд задраад байгаа. Үүнийг нэг нь “Монгол тулгатны зуун эрхэм”- нэвтрүүлгийг дуурайсан нь юм. Энэхүү нэвтрүүлгийг та “Sky media” болон “Univision”-ы сувгаар үзэх боломжтой юм байна. Түүнчлэн UBS телевизийн “Мөнгөн шөнийн инээмсэглэл” нэвтрүүлгээр “Цензургүй яриа” нэвтрүүлгийг дуурайсан үзүүлбэр гарах аж. Ингээд баярын өдрүүдээр гарах телевизүүдийн онцлох хөтөлбөрүүдтэй танилцъя.

Арванхоёрдугаар сарын 31- нд Монголын Үндэсний олон нийтийн телевизээр 11:00 цагт “Урлаг” теле сэтгүүлээс Соёл, урлагийн онцлох арван үйл явдлыг хүргэх бол 12:00 цагт “Яруу тансаг эгшиглэн” сонгодог концерт гаргах юм байна. Мөн 20:00 “Монгол Улсын 2016 оны онцлох үйл явдал”, 21:45 цагт “Сумын ёолк” теле зохиомж гарах юм. Энэхүү теле зохиомжид 1960-аад оны сүүл үеийн сумын ёолкыг хэрхэн тэмдэглэдэг байсан тухай анх удаа ёолк үзэж буй хүүгээр төлөөлүүлэн харуулах гэнэ. Тус зохиомжийн зураг авалт Өвөрхангайн Бүрд суманд хийгджээ. Мөн тус телевизээр 23:05 цагт “Сайн байна уу, шинэ жил?” баярын хөтөлбөр гарна.

Харин нэгдүгээр сарын 1-нд Монголын Үндэсний олон нийтийн телевизээр 09:00 цагт “Замд гаръя” цэнгээнт нэвтрүүлгийг шинэчлэн хүргэх бол 10:00 цагт “Харшийн сүлд модны наадам”-ыг толилуулах юм байна. 18:40 цагт “Миний шинэ жил” нэвтрүүлэг гарна. Харин 19:10 цагт гарах “Зөв зөв” нэвтрүүлгийн анхны дугаарт Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай дуучин Б.Сарантуяа оролцох юм байна. 21:50 цагт гарах “Гэгээн үдэш” нэвтрүүлгээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуайн тухай дурсамж хөрөг нэвтрүүлгийг үзэж болох нь ээ. Мөн 23:10 цагт “Зүрхэнд мөнхөрсөн аялгуу” нэвтрүүлгээр Монгол киноны дуунуудыг хүргэх юм байна. UBS телевизээр 22:30 цагт “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүнийг Д.Сүхбаатарын талбайгаас шууд дамжуулна. Мөн 23:30 цагт “Аглуу&Бооёо-Найзууд” төсөлтэй хамтран бүтээсэн “Мөнгөн шөнийн инээмсэглэл” нэвтрүүлгийн эхлэл гарах бол үргэлжлэл нь 00:00 цагаас үзэгчдэд хүрэх юм байна. Тус нэвтрүүлгээр үзэгчдэд хамгийн их хүлээлт үүсгээд буй “Цензургүй яриа” нэвтрүүлгийг дуурайсан үзүүлбэр гарах юм байна. Үзэгчдэдээ инээд бэлэглэх энэхүү нэвтрүүлэг нь хоёр цагийн турш үргэлжлэх аж .

Мөн 03:10 цагаас “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүн гарах гэнэ. Харин нэгдүгээр сарын 1-нд 10:30 цагт Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд- 2016” тоглолт гарах бол 17:30 цагт рок, попын шилдэг хамтлаг, дуучдын оролцсон “Улаанбаатарын үдэш-2016” нэвтрүүлэг үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Арванхоёрдугаар сарын 31- нд 25-р суваг телевизээр 17:00 цагт цаатнуудын амьдралыг харуулсан “Тайгад нэг удаа” нэвтрүүлэг гарах аж.

Харин 21:10 цагт “Т&Т” продакшнаас толилуулж буй “Чангаар үнсье” хошин зохиомж гарах бол 00:10 цагт “Цөмөөхэй” балет тус тус гарна. Харин нэгдүгээр сарын 1-нд тус телевиз 16:40 цагаас “Б.Сарантуяа unplugged концерт”-ыг гаргана. Түүнчлэн ТВ9 телевизээр арванхоёрдугаар сарын 31- нд 12:20 цагт “Мөрөөдлийн театр” хошин хөтөлбөр, 13:00 цагт “Хүслийн шинэ жил” нэвтрүүлэг гарах аж. Харин 14:00 цагт “Snow melody” тоглолтоор дэлхийн шилдэг шинэ жилийн дуунууд эгшиглэх бол 18:30 цагт шилдэг дуучдын хамтарсан “Цасан аялгуу” нэвтрүүлэг гарах юм.

Мөн 15:00 цагаас 2016 онд дэлхий дахинд болсон арван онцлох үйл явдлыг толилуулах бол “Миний найз залуу өвлийн өвгөн” хошин шог 02:00 цагт, “Happy new year” №06 тоглолт 03:10 цагт тус тус гарахаар болжээ. Харин “Боловсрол” суваг телевизээр 11:20 цагаас “Х-Түц” продакшны хошин шоу тоглолт, 00:20 цагаас “Харанга” хамтлагийн гитарчин, дуучин, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбатын “Амьдралын бэлэг” тоглолт гарах юм байна.

О.АРИУН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *