Categories
мэдээ нийгэм

Дугаарын хязгаарлалт ирэх долоо хоногийн даваа гариг хүртэл үйлчлэхгүй

зам гулгаатай зурган илэрцүүдХуулиар тогтоосон амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй. Тиймээс дугаарын хязгаарлалт ирэх нэгдүгээр сарын 1-н хүртэл үйлчэхгүй гэсэн үг. Торуулбал, энэ сарын 29-ны өдрөөс эхлэн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байгаа бөгөөд замын цагдаагйнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа. Цагдаа нар замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн жолооч нарын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь шалгаж байна.

Засгийн газраас Нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны арванхоёрдугаар сарын 30-ны Баасан гарагийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны Бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлээд буй.Ингэснээр ажлын өдрийн тоо, албан хаагчдын цалингийн нийлбэрт өөрчлөлт орохгүйн зэрэгцээ иргэд шинэ жилээр нийт дөрвөн хоног амрах юм.

Арванхоёрдугаар сарын 29, 30, 31-нд болон 2017 оны нэгдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *