Categories
мэдээ улс-төр

С.Зориг агсны хэргийн шүүх хурлыг нягтлах шаардлагатай гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү “С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн шүүх хурал хаалттай, их сонин болж өнгөрлөө. Энийг нягтлах шаардлага байна. УИХ-аар прокурорын томилгоо болон бусад асуудлыг хэлэлцэхийн өмнө шүүх засаглал бие даасан хараат бус байж чадаж байна уу гэдгийг ярих хэрэгтэй. УИХ дээр ажлын хэсэг байгуулаад нарийвчлан шалгах, шүүх хурлын процесс хуулийн дагуу явагдсан уу гэдгийг нягтлах хэрэгтэй. УИХ-ын Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцэж ч болно” гэсэн юм.

УИХ-ын дарга М.Энхболд “Шүүх хуралтай холбоотой гомдол иргэдээс гарч байгаа, дараагийн шатны шүүхээр хэлэлцэх боломжтой. УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд гомдол ирж байгаа бол тэр хүрээндээ хэлэлцээд явах боломжтой. Өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлын хүрээндээ асуудлаа хэлэлцээд явах ёстой” хэмээн тайлбарлав. УИХ-н гишүүн О.Баасанхүү шүүх хуралтай холбоотойгоор хэвлэлийн бага хурал зарлаад байна. Мэдээллийг бид удахгүй хүргэх болно. Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн банкны талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *