Categories
мэдээ нийгэм

Бар, арслангуудын циркийн тоглолт МОНГОЛД эхэллээ

Монголын үндэсний цирк үзэгчдэдээ зориулан хамгийн эрсдэлтэй, аюултай, амь дүйсэн үзүүлбэрүүд бэлджээ. Олон улсад Демидовын цирк нэрээр алдаршсан хамт олон энэ удаа Монголд сургуультай араатан амьтад болох цагаан барс, цагаан арслангийн үзүүлбэр, мото залуусын амь эрссэн тоглолтууд үзүүлэхээр бэлдсэн байна.

Дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрээс цугларсан Колумби, Их Британи, Франц, Итали болон Ази, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын жүжигчид нэгэн баг болж ОХУ-ын авьяаслаг продюсер Демидовын удирдлага дор иржээ.

Тоглолтын тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 10-50 мянган төгрөг бөгөөд циркийн касс болон 19001950 дугаарт залган үнэ төлбөргүйгээр хүргүүлэн авах боломжтой юм. Тасалбар маш түргэн борлуулагдаж байгаа тул өнөөдрийн тасалбар дууссан гэж байлаа. Хэрвээ таны хүүхэд гурваас дээш настай бол тасалбар авах шаардлагатай юм байна.

Энэ удаагийн тоглолтын онцлог нь дахин давтагдашгүй онцгой циркийн үзүүлбэрүүд, дуу болон гэрлийн өндөр зэрэглэлийн техник болон технологийн дэвшлүүдийг ашигласнаараа онцлог гэнэ. Тус цирк нь дэлхийн шилдгүүдийн нэгд зүй ёсоор багтдаг гэж зохион байгуулагчид онцолсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *