Categories
мэдээ нийгэм

Д.Лүндээжанцанг ”Алтан-Очир” одонгоор шагналаа

Монгол Улсад олимпийн хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх, шатрын спортыг хөгжүүлэх, биеийн тамир спортод оруулсан хувь нэмрийг нь үнэлж УИХ-ын гишүүн, шатрын зүтгэлтэн Д.Лүндээжанцанг Монголын Үндэсний Олимпийн Хорооны дээд шагнал “Алтан-Очир” одонгоор шагналаа. Энэ үеэр МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанд зөвхөн шатрын спортыг дэмжээд зогсохгүй бусад спортыг үргэлж дэмжиж байдагт нь талархлаа илэрхийлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *