Categories
мэдээ нийгэм

Энэ онд үйлдэгдсэн онц хүнд гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ү.Хосбаяр, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөн нар өнөөдөр энэ онд үйлдэгдсэн онц хүнд гэмт хэргийн илрүүлэлтийн талаар мэдээлэл өглөө.

Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны долоодугаар сард 7 сартай жирэмсэн иргэн “М” нь бусдад боолгуулж нас барсан эрүүгийн тоот хэргийг Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, 1982 онд төрсөн, эрэгтэй “М” гэгч үйлдсэнийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагч нар 2016 оны 12 дугаар сард нөхөн илрүүлэн шалгаж байна.

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Акума” төвийн урд талын жалганд 2016 оны 12 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 60 настай эмэгтэй “И”-нь эд зүйлээ дээрэмдүүлэн, зодуулж нас барсан эрүүгийн тоот хэргийг Баянхонгор аймгийн харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй 1991 онд төрсөн, эрэгтэй “Т” гэгч үйлдсэнийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагч нар илрүүлэн шалгаж байна.

2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо Нарангийн голын эцсийн буудлын орчим 27 настай, эрэгтэй “Г”-г хувийн машинтайгаа таксины үйлчилгээнд явах үед нь үл таних 160-170 см орчим өндөртэй, 20-25 орчим эрэгтэй хүн үйлчлүүлж явах үедээ араас боож “iPhone-4” маркын гар утас, 30 мянган төгрөг дээрэмдсэн хэргийг Б гэгч нь үйлдсэнийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шөнийн цагаар ганцаараа явж байгаа иргэдийг араас нь боож унаган, бүлэглэн зодож айлган сүрдүүлэн, хүч хэрэглэн эд зүйлийг нь дээрэмддэг Г, Н, С, А, Э нарын 18-25 насны бүлэг этгээдүүдийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр илрүүлэн баривчиллаа. Дээрхи этгээдүүд нь одоогоор Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэсвгэрт дээрмийн 21 гэмт хэрэг үйлдсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *