Энэ оны төгсгөлд бүх нийтийн амралтын өдрүүд, баярын өдрүүд үргэлжлэн тохиож байна. Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс нэгдүгээр сарын 2 хүртэл бүх нийтээр амарна. Эдгээр өдрүүдэд нийслэлийн харьяа газар, агентлагийн дарга, удирдлагууд Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвд хариуцлагатай жижүүрээр ажиллах юм.
- Нийслэлийн газрын алба,
- Нийслэлийн тээврийн газар,
- Улаанбаатар зам засвар, арчлалтын газар,
- Нийслэлийн соёл урлагийн газар,
- Нийслэлийн аялал жуулчлалын газар,
- Геодези усны барилга байгууламжийн газар,
- Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК,
- Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Хот тохижилтын газар,
- Нийслэлийн мэдээллийн технологийн газар,
- Нийслэлийн эрүүл мэндийн газар,
- Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын дарга нар арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 2-ны өдрүүдэд хуваарийн дагуу хариуцлагатай жижүүрээр ажиллана.
Иргэд хэрэгцээт мэдээллээ Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 310005, 76111005 дугаарын утсаар авах боломжтой байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.