Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр сард оюутны хөнгөлөлттэй зорчих эрхийг хязгаарлана

Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутны нийтийн тээврээр хөнгөлөлттэй үйлчлүүлэхдээ зөвхөн хичээл сургуульдаа явахдаа хөнгөлөлтөө эдлэх эрхтэй байдаг. Харин амралтын өдөр болон бүх нийтийн амралтын өдрүүд, оюутны өвлийн амралтын хугацаанд хөнгөлөлттэй зорчих эрхээ ашиглах боломжгүй байхаар хязгаарлалт хийсэн.

Үүний дагуу их, дээд сургуулийн оюутнуудын “Цахим төлбөрийн карт”-ын хөнгөлөлттэй зорчих эрх 2017 оны нэгдүгээр сарын 1- 31-ныг хүртэлх хугацаанд орохгүй бөгөөд хоёрдугаар сарын 1-нээс хөнгөлөлттэй зорчих эрх нь идэвхжиж нийтийн тээврээр зорчих юм байна.

Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн сурагч, оюутнуудын өвлийн амралтын хугацаа харилцан адилгүй ч ихэвчлэн нэгдүгээр сарын 1-нээс 31-ны хүртэлх хугацаанд таарч байгаа учраа дээрхи зохицуулалтыг хийжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *