Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын чуулганыг хэвлэл мэдээллээр шууд дамжуулахыг хориглоё

Манай сонины байнга хөнддөг сэдвийн нэг нь энэ юм. Өмнө нь бид УИХ-ын чуулганыг хаалттай хуралдуулж байх талаар хэд хэдэн нийтлэл бичиж байлаа. Радио, телевиз, сонин хэвлэлд нээлттэй байдаг чуулганы хуралдааныг хаалттай болгоё гэж байгаа нь цаанаа учир начиртай юм. Нээлттэй байх, шууд дамжуулах нь нэг талаар эрх баригчдын үйл ажиллагаа, шинээр гарах хууль, тогтоомжийн тухай мэдээллийг цаг тухайд нь авч байх сайн талтай ч сөрөг үр дагавар нь үүнээсээ их болчихоод байна. Яагаад гэвэл УИХ-ын чуулганы хуралдааныг шууд дамжуулах үеэр гишүүд сонгогчидтойгоо уулзалт хийж байгаа мэт ааш авир гаргаж байна. Ард түмэнд таалагдах гоё үг хэлэх, бусдаас онцгой содон харагдах гэх мэтээр сонгуулийн үеийнх шигээ шоудах нь хэрээс хэтэрчээ. Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар жишээ авъя л даа. Малчдын тэтгэврийн насыг наашлуулах эсэхийг хэлэлцэх үеэр хуулийг дэмжих, шүүмжлэх гишүүдийн нэрсийг авлаа. Гэтэл шүүмжлэх гэж нэрээ өгсөн гишүүн ярианыхаа эхэнд телевизийн камер руу харж байгаад “Би малчны тэтгэврийн насыг наашлуулахыг эсэргүүцэж байгаа юм биш шүү” гэж тодотгон хэлэх юм. Тэгж хэлчихээд цаашаа хараад … энэ хуульд иймэрхүү зүйл байна гээд шүүмжлээд эхэлдэг. Өөрөөр хэлбэл, телевизийн камер харсан гишүүд өөрийнхөөрөө байж, бодсон санаснаа шууд хэлж чаддаггүй. Заавал ч үгүй сайн гишүүний дүр эсгэж, нийтэд таалагдах зүйл ярьж эхэлдэг. Чуулганы хуралдаан дээр сенсаци тарих мэдээлэл хэлсэн гишүүнээс дараа нь тэр талаар нь асуухад “За яахав дээ, жаахан дэгсдүүлээд хэлчих үе байдаг ш дээ” гэж маазрах хүн олон болж. Эзэн Чингис хааны хэлсэн үг байдаг даа, “Морин дээрээс дэлхийг эзлэх амархан, мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх хэцүү” гэж. Тэгвэл манай эрхэм төрийн түшээд маань төр төвхнүүлэх ажилдаа ер анхаарахгүй юм. Дөрвөн жил морин дэл дээр сэлэм эргүүлээд давхих мэт ажиллаж байна. Ийм байхад яаж улс орон өөдлөх билээ. Хэн юу гээд шүүмжилчих бол гэсэн болгоомжлол, айдастай болохоор төрийн гаргаж байгаа шийдвэрүүд нь ч зориг зүрхгүй сулхан харагдах юм. Ер нь төрийн шийдвэр тушаал ард түмэнд таалагдах алба байхгүй. Төр төмөр нүүрээ харуулах үедээ харуулж, зоримог шийдэмгий байх ёстой биш үү. Харин телевизийн камерын дор сайн хүний дүр эсгэж, нахилзаж бөхөлзсөн гишүүд улс оронд хэрэгтэй амин чухал шийдвэрүүдийг гаргаж чадахаа больжээ. Ер нь сүүлийн хэдэн жил УИХ-ын чуулганы нээлттэй хуралдаанаас хэвлэл мэдээлэл, телевиз, сошиал сүлжээнийхэн ч хооллоод сурчихсан юм. Шууд нэвтрүүлгээс өөрсдөдөө таалагдсан эсвэл онцгүй санагдсан хэсгийгээ жижиг жижгээр нь тасдан авч сайлж, муулж баалж суудаг болсон. Үүнээс өөр зүйлээр оролдохоо ч больсон. Бүтээн байгуулалт, үйлдвэр уурхай гээд хийж бүтээж, ажиллаж байгаа хүмүүсийн тухай таг мартсан мэт чимээгүй байх хэрнээ чуулган дээр хэн юу гэж хэрэлдэв гэдгийг л анаад суух жишээтэй.

Шууд дамжуулахын сөрөг үр дагавар ингээд дуусахгүй. Өөр нэг зүйл хэлье. УИХ ямархуу янз байдалтай байна, нийгэм яг тийм байдаг. Боловсрол мэдлэгийн хувьд янз бүрийн л хүн УИХ-д сонгогдож орж ирдэг. Тэдний мухар сүсгээрээ хэлсэн үг, болчимгүй үйлдэл бүр нийгэмд яг тэр чигээрээ бууж хүрдэг. Төрийн түшээ “Хүүхдэдээ эм биш, шээсээ өг” гэж хэлэх, “Энэ хуулиар чинь явбал эхнэртээ гар хүрч чадахаа байх нь” гэх тунирхал шууд л нийгэмд тусгалаа олж байдаг. Үүний тод жишээ байна. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж чуулганы ирц муу байгаа талаар шүүмжилж, “тэр тэр гишүүн ирээгүй байна, хурал таслахаа боль” гэж чангалав даа, өнгөрсөн долоо хоногт. Гэтэл маргааш нь дархан аварга хүн бөхчүүдээ жагсааж зогсоож байгаад “тогтсон цагтаа бэлтгэл сургуулилтдаа ирдэггүй” гээд загнаж байгаа харагдсан. Чуулган дээр ямар байна, нийгэм яг тийм байна гэдгийн тод жишээ энэ юм. Энэ бол сахилга хариуцлагын тухай сайны жишээ юм.

Төр түшиж байгаа гишүүд маань хэлэх ярих үгээ бодож, эмх цэгцтэй, бусдад хүндлэгдэхээр зангарагтай байж сурмаар санагддаг. Зангараг гэхээр манайхан бас их буруу ойлгодог. Иргэний хөдөлгөөний намаас сонгуульд нэр дэвшсэн Д.Сүхжаргалмаа нэгэн телевизэд ярилцлага өгөхдөө “…нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлэхэд ам эвлэхгүй үг юм. Гэхдээ одоо хүн болгон хэлдэг болсон болохоор би ч гэсэн хэлье. Хулгайч …” гэж ярьж байсан нь санаанаас гардаггүй юм. Өндөр боловсролтой энэ эмэгтэй хаана юу гэж ярихаа мэддэг, бусдыг үлгэрлэн дагуулах ёс зүйтэйгээ үйлдлээрээ харуулж байгаа нь тэр. Гэтэл манай чуулган дээр бие биенээ хулгайч, нус, баасаар нь дуудах нь энүүхэнд шүү дээ.

Ийм ийм олон учир шалтгаан байгаа болохоор УИХ-ын чуулганыг хаалттай хуралдуулах ёстой гэж бид үздэг юм. Хаалттай хуралдааны мэдээллийг дараа нь хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлж байж болно. Гишүүд өөрсдөө гарч ирээд ярьж ч болно. Ямартай ч мэдээллийг ямар нэгэн байдлаар түгээх арга нь олдож л таарна. Хамгийн чухал нь хаалттай хаалганы цаана төрд хэрэгтэй шийдвэрүүд гардаг болох юм. Камерын өмнө жүжиглэх шаардлагагүй болохоор гишүүд өөрсдийн үзэл бодлоо шууд хэлж ярьдаг болно. Төрийн түшээд нь ард түмэндээ таалагдах гэж хоёр нүүр гаргадаг болохоор нийгэм ч гэсэн яг тийм болсон. Үүнээс үүдээд монголчууд тэр чигээрээ хоёр нүүртэй, худалч хулхи зантай болцгоожээ. Биднийг нэг зангаараа байдаггүй, хэлсэн үгэндээ хүрдэггүй гэж гадны хөршүүд маань шүүмжилж, баалж байгаа нь үүнээс үүдэлтэй.

УИХ-ын чуулганы хуралдааныг ил тод байлгахүй бол гишүүд далдуур хуйвалдаж байгаад улсаа зарчихаж мэднэ, өөрсдөдөө ашигтай хууль тогтоомжууд гаргана гэж ирээд л шүүмжилдэг. Тиймдээ ч нээлттэй болсон юм. Тэгвэл гишүүд хуйвалдаж байгаад улсаа зарчихна гэх шиг худлаа зүйл гэж хаана байхав. Тийм дээрээ туллаа гэхэд ядаж сөрөг хүчин нь энэ талаар эсэргүүцэж дуугардаг юм байгаа биз дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“УИХ-ын чуулганыг хэвлэл мэдээллээр шууд дамжуулахыг хориглоё” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Ингээд Өдрийн сонины мягмар гаригийн дугаараас та эдгээр болон бусад мэдээ мэдээллийг дэлгэрүүлэн уншаарай.

Агаарын бохирдол жирэмсэн зурган илэрцүүдУлаанбаатар хотын агаарын бохирдол, нүүрсний утаа гамшгийн хэмжээнд хүрч, хүүхэд багачуудын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр байгаа. Мөн хотын утаанаас болж жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний эрт үед үр зулбах, эхчүүд дутуу төрөх, эх нярай эндэх нь эрс нэмэгдэж байгааг мэргэжлийн эмч нар хэлж байна. Энэ талаарх сурвалжлагыг өдрийн сонин нэгдүгээр нүүрэндээ онцлон хүргэж байна.

өдрийн сонин зурган илэрцүүдЭрхэм уншиг та http://admin.dnn.mn/plugins/news/login/ линк дарж манай сонины цахим хувилбарыг ашиглах боломжтой.

Холбоотой ЗурагУлс төрийн хоёрдугаар нүүрнээс УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилтой цаг үеийн асуудлаар хийсэн ярилцлагыг унших боломжтой. Тэрбээр “Салбар хэмнэлтийн горимд шилжиж байна” хэмээн онцлон хэлжээ.

Мөн энэ нүүрнээс УИХ-ын дарга М.Энхболдын ОХУ-аас Персийн булангийн орнуудад ажлын айлчлал хийж байгаа мэдээллийг давхар хараарай.

Ирэх долоо хоногт УИХ зурган илэрцүүд“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Д.Оюунтуяагийн “УИХ-ын чуулганыг хэвлэл мэдээллээр шууд дамжуулахыг хориглоё” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

өдрийн сонин зурган илэрцүүдЭрхэм уншиг та http://admin.dnn.mn/plugins/news/login/линк дарж манай сонины цахим хувилбарыг ашиглах боломжтой.

Нийслэлийн Ардчилсан намаас өчигдөр АН-ын гишүүдийн шинэчилсэн бүртгэлийн талаар хэвлэлийн хурал хийсэн юм. Энэ үеэр НАН-ын Нарийн бичгийн дарга П.Нүрзэдээс манай сэтгүүлч зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “АН-ын гишүүдийн нэгдсэн бүртгэл ирэх сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ” хэмээн мэдэгдсэн байна. Энэ талаарх тодруулгыг улс төрийн дөрөвдүгээр нүүрнээс сонирхон хараарай.

Холбоотой ЗурагЧингэлтэй дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Төрийн тусгай хамгаалалтын газрын алба хаагчид танхайрч, агсам тавиад байна” гэх дуудлага Нийслэлийн шуурхай удирдлагын төвд ирсэн байна. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид очиж шалгажээ. Тэднийг очиход “Фейс” гэх бааранд хоёр согтуу этгээд агсам тавьж, иргэдийн амар тайван байдлыг алдагдуулж, хүмүүсийг элдвээр хэлж, доромжилж байсан гэнэ. Хүмүүсийн ая тухыг алдагдуулахгүй байх шаардлага тавихад тэд цагдаа нарыг мөн л хэл амаар доромжилж, зодсон гэнэ. Дээрх хэргийн талаар тухайн үед бааранд үйлчлүүлж байсан нэгэн иргэнээс манай сэтгүүлч тодруулсан байна. Энэ талаарх сурвалжлагыг баримт үйл явдлын долоодугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.

өдрийн сонин зурган илэрцүүдЭрхэм уншиг та http://admin.dnn.mn/plugins/news/login/линк дарж манай сонины цахим хувилбарыг ашиглах боломжтой.

tumurbaatarjМонгол Улсын баатар Т.Дүүдэй дөчин таван оны чөлөөлөх дайнд оролцож, Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг эзлэн авах тулалдаанд гарамгай амжилт үзүүлсэн байдаг. Түүний удирдсан салаанаас Л.Аюуш, Д.Данзанваанчиг, С.Дампил нарын домогт гурван баатар төрсөн юм. Харин салаан захирагч Т.Дүүдэйд чөлөөлөх дайны дөчин жилийн ойгоор буюу 1985 онд Монгол Улсын баатар цол хүртээсэн байдаг. Ингээд баатарын охин Д.Үржинхандтай манай сонины сэтгүүлч ярилцлаа. Энэхүү дурсамж дүүрэн сонирхолтой ярилцлагыг 12 дугаар нүүрний “Миний аав” булангаас дэлгэрүүлэн хараарай.

өдрийн сонин зурган илэрцүүдЭрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ”

Бэлтгэсэн: Э.МӨНХТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *