Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдад агаарын бохирдлын асуудлаар асуулга тавилаа

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлээс Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Цэвэр агаар сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн талаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ.

Агаарын бохирдлын улмаас иргэд, бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учирч, амьсгалын замын өвчин хүндрэх нөхцөл болж буйн зэрэгцээ ураг амьгүй болох зэрэг ноцтой асуудал үүсч байгааг Д.Сарангэрэл гишүүн асуулгадаа дурджээ.

Тэрбээр асуулгын хариуг энэ сарын 23-ны УИХ-ын чуулганы хуралдаанаар сонсох ажлыг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа асуулгадаа тусгасан аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *