Жүдо бариа заслын япон доктор, профессор багш нар Монгол анагаах ухааны клиник дээр иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийн зөвлөгөө өгнө. Үзлэгт зөвхөн ахуйн гэмтэл, спортын гэмтэл, үе мөчний архаг эмгэг, гэмтлийн болон гэмтлийн бус эмгэгийн шалтгаант үе мөч болон нурууны өвчтэй иргэдийг л хүлээн авах юм байна.
АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, Токио Ариаке Их Сургуулийн хамтарсан хөтөлбөр болох Уламжлалт Анагаахын Засалч шинэ ангид хичээл заахаар Токиогийн Анагаахын Их Сургуулийн Н.Күме, М.Наказава багш нар 12 сарын 12-ноос 28-ны өдрийн хооронд хүрэлцэн ирээд ажиллаж байгаа билээ.
Японы уламжлалт анагаах ухаан болох Жүдо бариа засал нь ахуйн гэмтэл, спорт гэмтэл, үе мөчний архаг эмгэг, гэмтлийн болон гэмтлийн бус эмгэгийн сэргээн засах эмчилгээг бариа засал, 6 сарын сарын боолт, сэргээн засах аргуудаар өргөн хүрээний эмчилгээг ашиглан хийж гүйцэтгэдэг. Хүний бие махбодын өөрөө эдгэрэх хүчин чадлыг дээд хэмжээнд нь идэвхжүүлдэг анагаах ухааны арга ажээ.
Япон багш нар энэхүү хугацаанд АШУҮИС-ийн багш, ажилтан, ажилчин, оюутанд нээлттэй хичээл, үнэ төлбөргүй үзлэг зөвлөгөө өгч байгаа бөгөөд Монгол анагаах ухааны клиникийн урилгаар тус клиник эмнэлэг дээр 2016 оны 12 сарын 17-ны бямба гаригт үдээс өмнө 10-13 цаг,үдээс хойш 14-16 цаг хүртэл ажиллаж иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж зөвлөгөө өгөх тул сонирхсон иргэд 95621471 дугаарт залган үзлэгийн цагаа захиалах боломжтой юм байна.