Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Хүний эрх хөгжил төв ТББ, Хүний эрхийн үндэсний комисстой хамтраад өнөөдөр /2016.11.10/ Сүхбаатарын талбайд “Оролцооны эрхийг баталгаажуулъя” цуглаан зохион байгууллаа.
Цуглаанаар дамжуулж хөгжлийн бодлого шийлдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах ёстой гэсэн санааг төр засгийнханд хэлэхийг зорьжээ. Төрийн бодлого шийдвэрт иргэдийн санаа бодлыг тусгаснаар илүү сайн хэрэгжих боломжтой гэж цуглаанд оролцогчид үзэж байна.
Энэхүү цуглаан 12.00-15.00 цагийн хооронд үргэлжлэв. Цуглаанд их дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийн байгууллага, Хүний эрхийн Үндэсний Комисс, түүний орон нутгийн төлөөлөгчид, хүүхдийн эрхийн байгууллагууд, орон нутгийн Мөнгөн хуримтлалын Бүлгийн Холбоод зэрэг хүсэл сонирхлоороо нэгдсэн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Онцолход, “Оролцооны эрхийг баталгаажуулъя” цуглаан Дорнод, Хэнтий, Өвөрхангай аймгуудад мөн нэгэн зэрэг зохион байгуулагдлаа.