Categories
мэдээ нийгэм

А.Баярцэцэгт “Мулан” кинонд шалгуулах хүсэлт тавьжээ

А.Баярцэцэгт “Мулан” кинонд шалгуулах хүсэлт тавьжээ

АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдаж буй 66 дахь удаагийн “Дэлхийн мисс 2016” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн мисс А.Баярцэцэг өрсөлдөж байгаа билээ.

Тэрээр тэмцээний шалгаруултад маш амжилттай оролцож байгаа. Тодруулбал, түүний эх орноо танилцуулсан бичлэг энэ жилийн “Дэлхийн мисс” тэмцээний шилдэг 10 танилцуулгыг тэргүүлж, шилдгээр шалгарсан.

Түүний танилцуулгыг “Дэлхийн мисс” тэмцээний албан ёсны цахим хуудсанд “Бүх цаг үеийн миссийн тэмцээнүүдийн түүхэн дэх хамгийн гоё зураглалтай, яг л кино шиг танилцуулга” хэмээн онцолсон байна.

Мөн тэрээр “Miss World-2016” тэмцээний финалыг эхлүүлэх бүжгийн үзүүлбэрт эхний эгнээнд бүжиглэхээр болжээ. Эхний эгнээнд хамгийн сайн бүжиглэдэг 10 орны бүсгүйг сонгодог аж.

Түүнчлэн манай миссийн авьяасын үзүүлбэр шилдэг 21 үзүүлбэрийн нэгээр шалгарчээ. Тэрээр авьяасын үзүүлбэрт уран /каллиграф/ бичлэгийг илбийн үзүүлбэртэй хослуулан толилуулсан юм.

Мөн уншигчдадаа дуулгах нэгэн сайхан мэдээ байна. Диснейн шинээр хийж буй Мулан уран сайхны кинонд А.Баярцэцэгийг портфолиогоо явуулах санал иржээ. Энэхүү саналыг Сан Франциско дахь агентлагаас тавьсан байна. А.Баярцэцэг өмнө нь “Марко поло” кинонд дүр бүтээсэн билээ.

Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах “Miss world-2016” тэмцээний санал асуулга эхэлсэн бөгөөд гар утсандаа “Miss world” аппликэйшин суулган санал өгөх боломжтой. Хэрэв бид уг санал асуулгад түрүүлбэл финалын өдөр “ШИЛДЭГ 10-т” автоматаар орох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *