Хар сарнай хамтлагийн дуучин С.Амармандах бусдад зодуулан хохирчихоод байгаа мэдээлэл нийгмийн сүлжээнд тархан монголчуудын сэтгэл зүрхийг өмлөөд байгаа билээ. Тэгвэл түүнийг өмөөрсөн хэсэг залуус монгол, орос хэлээр бичсэн лоозон барин эсэргүүцлээ илэрхийлэн ОХУ-ын Элчин сайдын яамны байрны гадаа жагсчээ.
Тэд ЭСЯ-ны ажилтныг илчлэн, хариуцлага тооцохыг шаардсан аж. Харин тэднийг удалгүй цагдаа нар авч явсан талаар эх сурвалж мэдээллээ.
Дашрамд, ОХУ-ын ЭСЯ болон дипломат төлөөлөгчид нь халдашгүй дархан эрхтэй бөгөөд зөвшөөрөлгүй төлөөлөгчид халдах, консулын байр руу хууль бусаар нэвтрэх зэрэгт хуулийн хариуцлага хүлээлгэдэг аж. Өөрөөр хэлбэл, Консулын байрыг ОХУ-ын нутаг дэвсгэр гэж үздэг байна.
Харин дээрх залуусын хувьд ОХУ-ын Элчин сайдын яам байрладаг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт биш Чингэлтэй дүүрэгт харъяалагддаг “Мөнгөн завъяа” дэлгүүрийн өмнө лоозон барин зогсч байсан аж.
О.ӨНӨР