Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж: ҮЗ-ийн гишүүд ажлаа хйиж чаддагүй юм бол ОНРТ-ийг хуучин хэлбэрээр нь ажиллуулах хэрэгтэй

Ц.Нямдорж зурган илэрцүүд

УИХ-ын пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. МОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Х.Чилаажав нэр дэвшиж байна. МОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр А.Мөнхбатыг чөлөөлж, Х.Чилаажавыг томилохыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлэв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:Н.Энхбаярын Ерөнхийлөгч, Элбэгдорж Ерөнхий сайд байх үед 2005 онд Олон нийтийн радио телевизийн хууль, Улс төрийн намын тухай хууль батлагдсан. Хууль батлагдвал улс төрөөс хол байх юм болов уу гэж бодсон чинь бүр эсрэгээрэй. Х.Чилаажав тэр үед Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдож л байсан. Энэ зөвлөлийн гишүүд цалин хангамж авдаг. Ил далд улс төрийн хаялга нь арилдаггүй юм бол хуулийг нь хүчингүй болгочихвол ямар вэ. Хуучин эрх баригчдын хэмжээнд мэдэлд байхаар оруулах хэрэгтэй. Эрх баригчдын үүргийг гүйцэтгэдэг болоод байна. Муу нуухаар сайн илчил гэгчээр Засгийн газрын харъяанд нь агентлаг хэлбэрээр ажиллах хэрэгтэй. Энэ жил Эрдэнэтийн луйвар явагдаж байх үед Эрдэнэт үйлдвэр олимпийг ивээн тэтгэлээ гээд байсан. Гэтэл тэр үед 2016 оны долдугаар сараас 2017 оны долдугаар сар хүртэл 500 сая төгрөгийн хаалтын гэрээ авсан байна. Энэ мэт зүйлээ таслан зогсоож чадах уу. Чаддагүй юм бол Олон нийтийн радио телевизийг хуучин хэлбэрээр нь ажиллуулах хэрэгтэй.

ТББХ-ны дарга Нямаагийн Энхболд:Төрийн байгуулалтын байнгын хорооноос хуул хэр хэрэгжиж байгааг шалгалаа. Зөрчил их байна. Хамгийн наад захын жишээ гэхэд энэ байгууллагын даргаар өөр албан тушаал хавсарч ажиллаж байсан хүнийг томилсон байна. Уг нь энэ хуулиараа явбал зүгээр. Харамсалтай нь Үндэсний зөвлөл нь хуулиа дагаж мөрдүүлэхгүй байна. Шаардлагатай бол хуулинд зарим өөрчлөлт оруулж болно.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:ОНРТ-ийг арилжааны телевиз шиг сурталчилгаа хийхгүй гээд эрх баригчид мэдэлдээ авдаг. Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн гишүүн нь “Та Ц.Оюундарьтай уулзсанаас хойш телевизээр гардаг болсон шүү” гээд яриад явж байдаг. Энэ телевизийг ялсан намын телевиз болгочих эсвэл ард түмний телевиз болгоё. Өнөөдөр нэр дэвшиж байгаа хүн ч өмнө нь ажиллаж байгаа үр дүн гаргаагүй юм байна. Ажлын тайланг харахад гомдогсдын үгийг зөрчил гээд тавьчихсан байна.

ТББХ-ны дарга Н.Энхболд:Ажил үүргийн хуваарийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хороонд ногдсон. Өнгөрсөн дөрвөн жил хууль зөрчигдсөн. Бид хуулиа дээдлэх ёстой. Цаашдаа ч бусад газруудад шалгалт явуулна. Үр дүн гарна. Энэ шалгалт хүний тухай шалгалт байгаагүй. Дүгнэлт дээр хэн нэгнийг гэмт хэрэг хийсэн гэж бичээгүй. Байнгын хороо хэн нэгний гэмт хэрэг хийснийг тогтоодоггүй.

УИХ-ын чуулганаар МОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр А.Мөнхбат чөлөөлөгдөж улмаар Х.Чилаажавыг томиллоо.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *