Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ өчигдөр бүх ард түмэндээ хандаж үг хэлсэн билээ. Тэрээр бизнес эрхлэгч Чуй Сүн Шилд хамаарагдах хэрэгт нэр холбогдсоноос хойш гурав дахь удаагаа ийнхүү ард түмэндээ хандан үг хэлсэн юм. Өчигдөр хэлсэн үгэндээ түүнийг албан тушаалыг үргэлжлүүлэн хаших эсэхийг Их Хурал шийднэ, хэрвээ гишүүдийн дийлэнх нь огцруулах саналыг дэмжвэл хуулийн дагуу албан тушаалаа өгөх болно хэмээсэн.
Түүний хувьд 2013 оны хоёрдугаар сард Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсон ба 2018 оны хоёрдугаар сард бүрэн эрхийнх нь таван жилийн хугацаа дуусах ёстой. Хэрвээ Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г огцруулахыг Их Хурлын гишүүд дийлэнх нь дэмжвэл тэрээр 2017 оны дөрөвдүгээр сард албан тушаалаа хүлээлгэн өгөх юм байна. Гэхдээ Сенүри намынх нь гишүүд ч түүнийг огцрохыг шаардаж байгаа учир түүнд бараг найдлага үлдээгүй гэж хэлж болох юм.