Энэ сарын 24-30-ны өдрүүдэд Зүүн Өмнөд Азийн Төв Банкуудын холбооны Ерөнхийлөгч нарын уулзалт болж байна.
Мъянмар Улсын Найпьидо хотноо зохион байгуулагдаж буй уг чуулганд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан оролцож байгаа юм.
Чуулганы хүрээнд Монголбанкны зүгээс Зүүн Өмнөд Азийн Төв банкуудтай ажлын уулзалт зохион байгуулах аж. Энэ нь олон талт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.