ОХУ-ын шилдэг оюутан шалгаруулдаг “Студент года-2016” үндэсний уралдаан энэ сарын 14-18-нд Ставрополь хотын Хойд Кавказын холбооны их сургууль дээр болж өндөрлөлөө.
Уралдаанд ОХУ-ын өнцөг булан бүрээс ирсэн 200 гаруй оюутан оролцсон бөгөөд тэргүүн байр буюу шилдэг оюутнаар Улс түмний найрамдлын их сургуулийн магистрын нэгдүгээр дамжааны оюутан Ц.Лхагвацэнд гэх монгол оюутан түрүүлжээ.