Categories
мэдээ нийгэм

Гадаадад байгаа иргэд газар өмчлөх боломжгүй

Гадаадад байгаа иргэд газар өмчлөх боломжгүй зурган илэрцүүдНийслэлийн Газрын албанаас боловсруулсан журамд гадаад дахь монголчууд, 0-18 насны иргэнд газар өмчлүүлэхгүй байхаар тусгасан байна. Дээрх иргэдийн хувьд өнөө маргаашийн хэрэгцээ нь газар биш, өмчилж авлаа ч түүнийгээ шууд ашиглахгүй хадгалдаг. Харин 2013 оноос хойш Улаанбаатар хотод орон нутгаас шилжин ирсэн иргэдэд оршин суух газар хэрэгтэй болсон. Иймээс сүүлийн гурван жилийн хугацаанд нийслэлд нүүн ирсэн иргэдэд газар өмчлүүлэх шаардлагатай гэж хотын удирдлага үзжээ. Гэхдээ иргэдэд олгохоор сонгосон газрын байршлуудад иргэд шууд очоод суурьших боломжгүй учир дэд бүтцэд холбох асуудлыг хөндөх шаардлагатай байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *