Categories
мэдээ улс-төр

УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

Орон нутгийн сонгууль явагдаж өндөрлөсөн ч түүнтэй холбоотой маргаан одоог хүртэл дуусаагүй байна. Тодруулбал, орон нутгийн сонгуулийн дүнгээр АН Сүхбаатар аймаг, Баянгол дүүргээс гадна нийт сумаас 104-т нь олонхи болоод байгаа. Харин ялалт байгуулсан 104 сумын 75 суманд одоог хүртэл Засаг даргыг нь батламжлаагүй байгаа ажээ. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ.

Түүнээс гадна тус шаардлагад “МАН-ын Засгийн газар байгуулагдсан цагаасаа эхлэн 11 мянга гаруй төрийн албан хаагчдыг төрийн албанаас халж, эдгээр төрийн албан хаагчдын гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн өнөөдрийг хүртэл олгоогүй байна. Иймд дээрх асуудлыг анхааралдаа авч, орон нутгийн удирдлагыг яаралтай томилохыг шаардаж байна” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *