Categories
мэдээ спорт

“Монгол жүдочид” баримтат кино өнөөдөр дэлхий нийтэд цацагджээ

Холбоотой ЗурагДэлхийн жүдочдын талаарх баримтат кино, зар сурталчилгаагаараа алдартай “Fighting Films” кино компанийн хийсэн “Монгол жүдочид” баримтат кино өнөөдөр дэлхий нийтэд цацагдсан байна. Энэхүү кинонд 2004 оны Афины олимпын хүрэл медальт, 2009 оны дэлхийн аварга Х.Цагаанбаатар, ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин, Азийн наадмын хошой аварга Д.Төмөрхүлэг нар оролцсон байна.

“Figthing Films” кино компанийн ерөнхий найруулагч киноны талаарх захидалдаа Х.Цагаанбаатар гавьяатын талаар “Түүн шиг дөрвөн жинд амжилттай барилдсан бөх ховор. Тэр 2004 онд олимпоос 60 кг-д хүрэл медаль хүртэж, 66 кг-д дэлхийн аварга болж, 73 кг-д байхдаа 2013 оны Парисын Их дуулгад түрүүлж, 81 кг-д Дэлхийн цомоос хүрэл медаль хүртсэн нэгэн” хэмээн онцолсон аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *