Categories
мэдээ нийгэм

“Данжаад дампуурах тусмаа гоёдог гэдэгсэн” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.


Тухайлбал, МУИС-ийн Цөмийн судалгааны төвийн захирал, физикийн шинжлэх ухааны доктор Цэдэнбалжирын Энхбатынд өнжлөө. Түүний “Скалар лептокваркууд ба LHC дахь хигс бөөмийн хос төрөлт” эрдэм шинжилгээний бүтээл нь Монгол Улсын шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнгийн шилдгээр тодорсон юм. Физикийн эрдэмтэн маань “Шинжлэх ухаан” номын орчуулагч билээ. Энэ хүний тухай болоод шинжлэх ухааны сонирхолтой ярилцлага, мэдээ, мэдээллийг нэг, 13 дугаар нүүрнээс хүлээн авч уншаарай. Мөн https://admin.dnn.mn/plugins/news/login/ линкээр манай сонины сайт руу орж, цахим сонинд бүртгүүлж захиалан унших боломжтой юм.

Холбоотой ЗурагУлс төрийн хоёрдугаар нүүрнээс УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогттой хийсэн ярилцлагыг унших боломжтой. Тэрбээр “Хилийн цэргийг хилийн цагдаа болговол яасан юм гэх саналыг Ц.Нямдорж гаргасан” хэмээн онцлон хэлжээ.

Засгийн газрын ордон зурган илэрцүүд“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд манай сонины тоймч Г.Дэлгэрцэцэгийн “Данжаад дампуурах тусмаа гоёдог гэдэгсэн” хэмээх нийтлэл хэвлэгдлээ. Мөн https://admin.dnn.mn/plugins/news/login/ линкээр манай сонины сайт руу орж, цахим сонинд бүртгүүлж, манай сонинг захиалан унших боломжтой юм.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан, АН-ын ҮЗХ-ны гишүүн, Эдийн засгийн ухааны доктор, профессор С.Ламбаатай намын шинэчлэлийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр “Толгойгүй нам болсон гэж байгаа бол манай намын лидерүүдийн тухай л ярьж байгаа хэрэг” хэмээн онцлон хэлжээ. Дэлгэрэнгүй ярилцлагыг манай сонины улс төрийн дөрөв, тавдугаар нүүрнээс уншаарай.

Дорнод зурган илэрцүүдДорнод аймгийн Халхгол суманд дөрвөн хүн архинд хордсоны улмаас амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Зарим эх сурвалж арав гаруй хүн архи хэмээн шингэн зүйл ууж улмаар дөрөв нь амиа алдаж, үлдсэн хүмүүс эмнэлэгт хэмтэн эмчлүүлж байгаа тухай мэдээлж буй. Тэгвэл албан эх сурвалжаас авсан мэдээллээр өнгөрсөн баасан гаригт арваад хүн архидан согтуурчээ. Ингэхдээ том савлагаатай шингэн зүйл уусан байна. Энэ талаарх сурвалжлагыг манай сонины баримт, үйл явдлын долоодугаар нүүрнээс сонирхон хараарай.

МУГЖ Н.Амгалан зурган илэрцүүдМонгол Улсын Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Амгалан хэдхэн хоногийн дараа “Ардын дуундаа жаргалтай” нэртэй уран бүтээлийн цэнгүүнээ хийх гэж байгаа ажээ. Манай сонины уран бүтээлч булангаас МУГЖ Н.Амгалангийн ярилцлагыг хүлээн авч уншаарай. Тэрбээр “Сийлэгмаа бид хоёрын “Ханан сүлжээ нэхээс” дууг ард түмэн сонсохыг хүсдэг” хэмээн онцлон хэлжээ. Манай сонины өдөр бүрийн шинэхэн дугаарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/ линкээр орж, бүртгүүлэн цахимаар захиалан унших боломжтой.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *