Японы мэргэжлийн сүмогийн 71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд Кюүшюү башёд түрүүлэх болзлоо хангалаа. Фүкүока хотноо болж буй энэ оны сүүлийн башё өнөөдөр өндөрлөх ч Какүрюү 13 даваатай боллоо. Түүний араас ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж, озэки Кисэносато нар 11 даваатай байгаа юм.
Башё эхэлснээс хойш нэг ч ялагдалгүй тэргүүлж байсан Какүрюү М.Анандыг 11 дэх өдрийн барилдаанд озэки Кисэносато өвдөг шороодуулсан. Гэсэн хэдий ч тэрээр өнөөдөр озэки Гоэйдог давснаар башёг тэргүүлэн эзэн хааны цом хүртэх болзлыг хангалаа.
Монгол Улсын гавьяат тамирчин, Какүрюү М.Анандын дээд зиндаан дахь гурав дахь түрүү нь юм. Монгол Улсыг тунхаглаж, анхдугаар үндсэн хуулийг баталсан ойн баярын өдөр ийнхүү баяр дээр баяр нэмсэнд Монгол түмэн талархаж буйгаа илэрхийлээд амжжээ.