Categories
мэдээ нийгэм

Малчдад туслах аяныг өрнүүлж байна

Холбоотой ЗурагМал аж ахуйн салбарт үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль, цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор “Малчдад туслах сайн санааны аян”-ыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан өрнүүлж байна. Энэ хүрээнд Монголын ард иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгж, гадаад орны элчин сайдын яамд, хандивлагч орон, олон улсын байгууллагуудад хандан хандив, тусламж үзүүлэхийг уриалж байна.

Энэ аяны хүрээнд цугларсан нэн шаардлагатай дулаан хувцас, хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүн, малын эм тариа, түлээ нүүрс, өвс, тэжээл, нэмнээ, элгэвч, малын хашаа хороог дулаалах материалыг цаг агаарын нөхцөл байдал хүндрэхээс өмнө малчин түмэндээ хүргэхийг зорьж байгаа аж.

Малчдад туслах зурган илэрцүүд

Малчдад туслах зурган илэрцүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *