Categories
мэдээ нийгэм

А.Баярцэцэг тэмцээндээ оролцохоор өнөөдөр Вашингтоныг зорьжээ

“Miss World 2016” Америкийн нэгдсэн улсын Вашингтон хотноо 11 сарын 26-наас 12 сарын 18-ны хооронд болох гэж байна. Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчаар А.Баярцэцэг шалгаран титмээ шилжүүлэн аваад байгаа билээ. Түүний хувьд өнөө өглөө тэмцээндээ оролцохоор ниссэн байна.

А.Баярцэцэг: Бүгдийг дайчлан зүтгэх болноТэрбээр “Цаг ирлээ. Вашингтон руу зорих нислэгээ хүлээж байна. Дөнгөж нар мандаж байна. Шинэ өглөө, шинэ адал явдлаар дүүрэн байгаасай. Өнгөрсөн нэг сарын туршид ганц төгрөгийн ч цалин аваагүй хэрнээ сэтгэл итгэлээрээ нэгдэж надтай хамт нэгэн баг болж багийнхандаа талархъя.
Надад итгэсэнд, эх орноо дэлхийн тавцанд дуурсгах эрхэм зорилгын төлөө нэгдэн явж байгаа бид жинхэнэ Монгол баг. Монгол гэдэг нэрээ дэлхийд дуурсгахын төлөө эхнээс нь эцэс хүртэл нь чадахаасаа чадахгүй хүртлээ бүгдийг дайчлан зүтгэх болно. Монгол Улс мандан бадраг” хэмээн цахим хуудаснаа бичжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *