Мексикийн Попокатепти галт уул идэвхжиж маш их утаа олгойдон гарч байгаа зураг, бичлэгийг өчигдөр олон нийтийн сүлжээнд Мексикийн байгаль орчин хариуцсан захирал Луис Фелип тавьжээ. Энэхүү галт уул нь өнгөрсөн дөрөвдүгээр сард дэлбэрсэн бөгөөд өчигдөр ахин дэлбэрч утаа май нь ойр орчимд нь тархжээ. Мексикийн энэ бүсэд 1500 орчим идэвхтэй гал уул байдаг байна. Галт уулын дэлбэрэлтийн улмаас үүссэн утаа, хорт хий агаарт 5 км хүртэлх зайд тархжээ.
Энэхүү галт уул нь Мексикийн нийслэл Мехико хотоос 70 км-ийн зайд байрлана. 1994оноос хойш энэхүү галт уулаас гарах дуу чимээ хотын оршин суугчдын амьдралын нэгэн хэсэг болсоор иржээ. Мехико хотын иргэд маш их айдастай амьдарч байгаагаа илэрхийлжээ.
О.ӨНӨР