Categories
мэдээ нийгэм

Шар айрагны тэрбумтан төрсөн тосгоныхоо иргэдийг саятан болгов

Испани улсын хойд нутагт орших Сереcалес дель Кондадо хэмээх ная орчим оршин суугчтай жижигхэн тосгоны иргэд өчигдөр өглөө сэрээд бүгдээрээ саятан болж буйгаа мэджээ. Энэ тосгонд 1917 онд төрж өсч бага насаа өнгөрөөсөн Антонио Фернандесын буян нутгийнхаа иргэдийн “халаасанд унаж буй нь” энэ юм гэнэ. Багадаа ядуу айлд төрж түмэн зовлон туулж өсөөд хожмоо Мексик рүү нүүж тэндээ “Grupo Modelo” концэрнд ажиллангаа шар айрагны бизнест хөл тавьж байсан Антонио Фернандесыг дэлхийд алдартай “Corona” пиво нь хөлжүүлсэн гэдэг. Тэр өнгөрсөн наймдугаар сард 99 насандаа хорвоогоос хальсан бөгөөд гэрээслэлээ өдий хүртэл задлахгүй байхыг хүсчээ. Тэгээд өчигдөр задлагдсан гэрээслэлд түүний асар их хөрөнгийн нэг хэсэг болох 200 сая еврог төрсөн тосгоных нь иргэдэд хуваан өгөхийг хүссэн байсан гэнэ. Өөрөөр хэлбэл Сереcалес дель Кондадо тосгоны нэг иргэн ойролцоогоор хоёр сая 360 мянган еврогоор хадгаламжаа нэмэх нь ээ.

Б.Хулан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *