Тусгаар тогтнолын өдрөөр Төрийн ордны Их танхимд нийслэлийн шилдэг 800 сурагчийн иргэний андгай өргөх ёслол болно. Тус арга хэмжээ нь Ерөнхий сайдын ивээл дор 14 дэх жилдээ уламжлал болон зохиогдох гэж байна.
Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолыг иргэн хүний хувьд эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, хөдөлмөрч, хууль, ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд зорилгоор зохион байгуулдаг. Тусгаар тогтнолын баярын иргэний тангараг өргөх 800 сурагч нь сургууль хамт олноосоо шалгарсан тэргүүний шилдэг сурагчид бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, нийслэлийн боловсролын газар хамтран нэрсийг тодруулах аж.
Иргэний андгай өргөх ёслолд Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Н. Цэрэнбат, УИХ-ын гишүүн Н. Учрал, УИХ-ын гишүүн Д. Гантулга, УИХ-ын гишүүн Ц. Цогцолмаа, Жүжигчин Г.Ундарма, Сэлмэн хөлт гүйгч О.Саранчулуун, “Оюун ухааны академи”-ийн тэргүүн Х.Хатанбаатар, Жүжигчин О.Дөлгөөн, Жүжигчин Одончимэг, Жүжигчин Б. Шинэбаяр, Загвар өмсөгч С. Сарнай, Тамирчин Б. Билгүүн нар оролцож сурагчдад иргэний үнэмлэхийг нь гардуулан өгөх юм.