Categories
мэдээ нийгэм

“Сити экспо-2016” үзэсгэлэн яармаг болж байна

Холбоотой Зураг

“Сити Экспо-2016” үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг худалдаа “Мишээл экспо” төвд болж байна. Үзэсгэлэн өнөөдөр үүд хаалгаа нээсэн бөгөөд энэ амралтын өдрүүдийг дуустал үргэлжлэх юм.

Үзэсгэлэнд 140 гаруй аж ахуйн нэгж хүнс, ноос ноолуур, арьс шир, үслэг эдлэл, бэлэг дурсгал, бэлэн хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн брэндээ дэлгэн танилцуулж, хэрэглэгчдэдээ үйлдвэрийн үнээр нь худалдаалах юм.

"Сити экспо-2016" үзэсгэлэн яармаг болж байна

Мөн энэхүү үзэсгэлэн яармагийн үеэр “Шилдэг эко”, “Шилдэг сав баглаа боодол”, “Шилдэг импорт орлох бүтээгдэхүүн”, “Улаанбаатар хотын бэлгэдэлт бүтээгдэхүүн”, “Шилдэг технологи бүхий бүтээгдэхүүн”, “Шилдэг даатгуулагч аж ахуйн нэгж” зэрэг зургаан номинациар шилдгүүдийг шалгаруулах аж.

Уг шалгаруулалтыг Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн “Дэвшил холбоо” зохион байгуулж, “Монгол Даатгал” компани ивээн тэтгэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *