Categories
мэдээ нийгэм

“Газар, тэнгэр уулзах Монгол Улс” үзэсгэлэн гарч байна

Монгол Улс НҮБ-д элссэний 55 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэ ойн арга хэмжээний хүрээнд “Газар, тэнгэр уулзах Монгол Улс” үзэсгэлэн НҮБ-ын Төв байранд гарч байна.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд үзэсгэлэнг нээж үг хэлэв. Тэрбээр, “Өнгөрсөн 55 жил Монгол Улс, НҮБ-ын хоорондын амжилттай түншлэлийн жилүүд байсныг тэмдэглэв. Тэрбээр Монголын байгалийн сайхныг гадаад хүний нүдээр илэрхийлснээрээ энэ үзэсгэлэн онцлогтой гэв.

Энэ үзэсгэлэнд БНСУ-ын иргэн Бон Жон Ли-гийн Монголын байгалийн үзэсгэлэнг харуулсан 30 гаруй гэрэл зургийг дэлгэсэн хэмээн Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн газраас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *