Categories
гадаад мэдээ

Хятад, Монголын харилцаа муудаж буйг олон улсын хэвлэлүүд онцолж байна

БНХАУ-ын Гадаад хэргийн яам сэтгүүлчдэд хандан “Хятад-Монголын засгийн газрын уулзалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан тухай” хариулт өгсөн байна. Хятад улс уг уулзалтыг цуцалсан шалтгаанаа Далай ламын айлчлалтай шууд холбон тайлбарласан бөгөөд БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн ажилтан Гэн Шуан хариулт өглөө. Сэтгүүлчдийн зүгээс “Хятад-Монголын улстөрийн уулзалтыг цуцалсан шалтгаанаа Хятадын тал юу гэж тайлбарлах вэ?” гэж асуухад: Гэн Шуан “Өмнө нь БНХАУ-ын эрх баригчид Далай ламыг Монголд айлчилсантай холбогдуулж албан ёсны байр сууриа илэрхийлсэн. Монгол Улсын Засгийн газар Далай ламын айлчлалыг зөвшөөрсөн нь хоёр алдаатай бодлого боллоо. Ингэснээр Хятад-Монголын харилцаанд улстөрийн сэв сууж, хоёр талын хамтын ажиллгаанд шууд сөргөөр нөлөөлөх болно. Монголын тал Хятадын суурь ашиг сонирхлыг хүндэтгэж, алдаатай үйлдлээс үүссэн сөрөг нөлөөг арилгах арга хэмжээг түргэвчилж хоёр орны харилцааг хэвийн болгохыг шаардаж байна” гэжээ. Ингэснээр БНХАУ, Монгол Улсад хоёр ч удаа “Шаардлага” хүргүүлж, хоёр улсын харилцаа хурдацтай хүйтэрч байна гэж гадны хэвлэлүүд онцолсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *