Categories
мэдээ улс-төр

“Эрдэнэт”-ийн захирлаар Х.Бадамсүрэн томилогдлоо

“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлыг энэ долоо хоногт томилох талаар албаныхан мэдэгдээд байсан. “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад цөөнгүй хүн өрсөлдсөн ч эцсийн шатанд үлдсэн хүмүүсээс УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнг “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар томилсон байна. Ерөнхий захирлыг томилохдоо мэргэжил, ажлын дадлага туршлага зэрэг олон талыг харгалзан үзнэ гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдэгдэж байсан билээ.

Ийнхүү МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцээд Х.Бадамсүрэнг “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар томилуулахаар санал нэгдсэн байна. Х.Бадамсүрэн нь Уул уурхайн дэд сайд болохоосоо өмнө Аж үйлдвэрийн яамны зэс хайлуулах цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирлаар ажиллаж байсан, мөн Монгол, Оросын хамтарсан “Монросцветмет” үйлдвэрийн захирлаар олон жил ажиллсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *