Буриад зон олныхоо өв уламжлалыг тээж яваа дуучин бүсгүй Ч.Энхзул нь 2016 оны “Алтаргана” наадамд зориулж өөрийн бие даасан анхны “Алтан шар нар” нэртэй буриад дууны цомгоо гаргаж байсан юм. Тэгвэл энэ удаа цомгийнхоо баярыг тохиолдуулаад 11 дүгээр сарын 27-ны 16:00 цагт “Алтан шар нар” нэртэй буриад дууны тоглолтоо хийх гэж байгаа юм байна. Тоглолтын хамгийн гол онцлог нь БУРИАД тоглолт гэдэгт орших юм байна. Энэхүү тоглолтод түүний “Алтан шар нар” цомогт багтсан бүх дуу дуулагдахаас гадна Монгол ардын үндэсний хөгжимтэй Буриад ардын дуунуудыг дуулах юм байна. Мөн амьд хөгжмийн хамтлагтай буриадын орчин үеийн дуунуудыг орчин үеийн хэв маягтай дуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тоглолтод урилгаар таван дуучин оролцох аж. Нэг нь “Алтаргана” наадмын тэргүүн байрын шагналт Г.Барсболд юм.
Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Мөрөөдөл дууссан газарт амьдрал дуусдаг гэдэг” үнэн үг юм байна. Би Буриад дуу дуулаад цомогтой болох юмсан гэж анх “Алтаргана” наадамд оролцож байхдаа мөрөөдөж байлаа. Тэр мөрөөдөл минь энэ жил биелэлээ орж байгаад баяртай байна. Би Улаан-Үд хотод ч юм уу, Шинэхэнд ч юм уу, Буриад улсад тоглолт хиие гэж бодож байгаагүй. Тухайн үед миний мөрөөдөл Улаанбаатар хотод тоглолтоо хийх байсан. Энэ дашрамд нэг зүйлийг хэлэхэд, надад Улаан-Үд, Москвад тоглолтоо хийгээчээ гэсэн санал ирсэн. Маш их баяртай байна” хэмээн ярьжээ.
О.ӨНӨР