Categories
мэдээ нийгэм

Иргэд сайн дураараа зам цэвэрлэж байна

Иргэд сайн дураараа зам цэвэрлэж байнаОйрын өдрүүдэд Монгол орны нийт нутгаар цас их хэмжээтэй орж хальтиргаа гулгаа үүсээд байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд дараалан орсон цасны улмаас нийслэлийн гудамж талбайд мөсөн бүрхүүл тогтоод байна. Хотын удирдлагууд арга хэмжээ авч байгаа гэсэн боловч энэ үр дүнгүй байгааг иргэд шүүмжилж буй. Үүний улмаас осол аваарын тоо нэмэгдэж байгааг албаныхан хэлж байна.

Тэгвэл иргэд эдгээр өдрүүдэд сайн дураараа нэгдэн гудамж, талбайн цасыг цэвэрлэж эхлээд байна. Тодруулбал “Монголын Ланд Круйзер” эзэмшигчдийн клубынхэн өнгөрсөн шөнө буюу энэ сарын 21-22-нд шилжих шөнө нийслэлийн авто замын халтиргаа гулгаа ихтэй хэсгүүдийн цасыг цэвэрлэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *