Сүүлийн өдрүүдэд цас их орсны улмаас халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтэх иргэдийн тоо нэмэгдсээр байна. Тухайлбал, Гэмтэл согог судлалын үндэсний төвд өдөрт дунджаар 200-300 хүн халтиргаа гулгаанаас болж бэртэн хандаж байгаа ажээ.
Үүнээс гадна иргэд гарцгүйй газраар зам хөндлөн гарч байгаад халтирч гэмтэх нь ихэссэн байна. Тиймээс жолооч нар замын мөстсөн, гулгаа ихтэй байгаа зэргийг тооцож замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохгүй бол явган зорчигчийг дайрч гэмтээх тохиолдол их гарч байна.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд ойрын 50 метр газрын арчилгаа цэвэрлэгээг хариуцах үүргийг хүлээн ажилладаг. Энэ хүрээнд иргэн, ААН гаднах 50 метр газрын арчилгаа цэвэрлэгээ болон цас мөсийг цэвэрлэх үүргийг хүлээсэн юм. Энэ үүргээ биелүүлээгүй, хариуцсан 50 метр газрынхаа цас мөсийг цэвэрлээгүйгээс иргэд гэмтэж бэртсэн тохиолдолд тухайн ААН-ээс нэхэмжлэл хүсэх эрхтэй юм байна.