Categories
гадаад мэдээ

БНХАУ Өмнөд Солонгосын кино, драмыг өөрийн орны зах зээлд нэвтрүүлэхийг хоригложээ

Солонгосын кино, драм зурган илэрцүүд

Өмнөд Солонгос улс нь тус улсын аюулгүй байдлыг хангах зорилгоор өөрийн улсын нутаг дэвсгэр дээр АНУ-д үйлдвэрлэгдсэн “Thaad” төхөөрөмжийг байрлуулахаар болсон билээ.

БНХАУ уг төхөөрөмжийг байрлуулахыг эсэргүүцсээр байсан боловч Өмнөд Солонгос болон АНУ-д өнгөрсөн 8-р сард гэрээнд гарын үсэг зурцгаасан байна.

Үүнтэй холбогдуулан Хятад улсын зүгээс Өмнөд Солонгос улсад авах хориг арга хэмжээ болгож Өмнөд Солонгост үйлдвэрлэгдсэн кино, драма болон телевизийн нэвтрүүлэг зэргийг цаашид өөрийн орны зах зээлд нэвтрүүлэхгүй байхаар хэлэлцэж байгаа ажээ.

Мөн түүнчлэн бүх төрлийн зар сурталчилгаа, рекламанд Солонгосын нэр алдартай дуучин, жүжигчин зэрэг хүмүүсийг оролцохыг хориглох юм байна.

Харин эдүгээ телевизээр цацагдаж байгаа драма, хөгжөөнт нэвтрүүлэг, зар сурталчилгаа зэргийг хугацаа нь дуустал үргэлжлүүлэн нэвтрүүлэх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *