Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” түүхэн жүжиг үзэгчдийн хүсэлтээр энэ сарын 23, 24-ний өдрүүдэд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа дахин тоглогдохоор боллоо.
Тус жүжиг нь гурван үзэгдэлт, зургаан бүлэгт эмгэнэлт жүжиг юм. Энэхүү жүжгийн найруулагчаар Ч.Найдандорж, тайзны зураачаар Т.Ганхуяг нар ажилласан бол Арчуг хааны дүрийг МУГЖ Б.Жаргалсайхан бүтээн үзэгчдийн хүртээл болгосон билээ.