Categories
мэдээ нийгэм

Дэлхийн философийн өдөр тохиож байна

Дэлхийн философийн өдөрт зориулсан “Аристотель ба орчин үеийн сэтгэлгээ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд боллоо.

Уг хурлыг эрдэмтний мэндэлсний 2400 жилийн ойд зориулж ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, ШУА-ийн философийн хүрээлэн, МУИС-ийн философийн тэнхим хамтран зохион байгуулж байгаа юм.

Хүн төрөлхтний сэтгэлгээний түүхэнд Аристотелийн оруулсан хувь нэмэр, түүний философийн сургаалууд, ач холбогдлийг олон нийтэд сурталчлах, философийн түүхийн судалгааг хөгжүүлэх зорилготой уг хурлын үеэр философич, ШУ-ны гавьяат ажилтан, доктор профессор Б.Даш-Ёндон “Аристотелийн ёс суртахуун, улс төрийн философи” нэртэй илтгэл тавилаа. Түүнийг уг эрдэмтний бүтээлийг грек хэлнээс эх хэлнээ орчуулахаас гадна, Дэлхийн философийн түүхийн судалгааг эргэлтэд оруулахад жинтэй хувь нэмэр оруулсан хэмээн тус салбарынхан үнэлдэг юм.

Мөн хурлын үеэр Аристотелийн бусад ухагдахуунаар есөн хавсралт илтгэл тавигдлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *