С.Зориг агсаны хэргийг илрүүлэх ажил шувтаргын шатандаа орж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн билээ. Тэгвэл энэ хэргийн анхан шатны шүүх хурлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Ерөнхий шүүгч М.Алдараар удирдуулахаар болжээ.
Энэ хэрэг нь маш нууцын зэрэглэлд багтаж буйг Улсын ерөнхий прокурорын газраас тодотгож, нэмэлт мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа.
Харин С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан сэжигтнээр Орхон аймгийн харьяат иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын гурван иргэнийг хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа билээ.